Developing Leaders, Connecting Minds

Манлайлагчдыг бэлдэнэ, Шийдлүүдийг холбоно

Building Leaders. Shaping Policy. Securing Futures.

Манлайлагч бэлтгэнэ. Бодлого боловсруулна. Ирээдүйг баталгаажуулна.

The Institute for Policy and Leadership advances evidence-based policymaking and develops leaders for Mongolia and the region.

Бодлого, Манлайллын Хүрээлэн нь нотолгоонд суурилсан бодлого боловсруулалтыг дэмжиж, Монгол болон бүс нутагт манлайлагчдыг бэлтгэнэ.

Explore Our Work Бидний үйл ажиллагаа Get in Touch Холбоо барих

Latest News & Events

Сүүлийн үеийн мэдээ & Үйл явдал

Stay updated with our latest developments

Бидний сүүлийн үеийн мэдээллийг хүлээн авна уу

Program Launch Хөтөлбөр

January 5, 2026

2026 оны 1-р сарын 05

Civil Society Young Leaders Program Announced

Иргэний нийгмийн залуу манлайлагчдын хөтөлбөр зарлагдлаа

IPL launches new gender-responsive leadership program for emerging civil society leaders. The program responds to identified gaps in leadership development, governance capacity, and financial sustainability.

Бодлого, Манлайллын Хүрээлэн нь иргэний нийгмийн шинэ манлайлагчдад зориулсан жендэрт мэдрэмжтэй хөтөлбөрийг эхлүүллээ. Энэхүү хөтөлбөр нь манлайллын хөгжил, засаглалын чадавх, санхүүгийн тогтвортой байдлын чиглэл дэх тодорхойлогдсон дутагдлыг арилгахад чиглэнэ.

Affiliation Харьяалал

December 31, 2025

2025 оны 12-р сарын 31

Strategic Affiliation with NUM Established

МУИС-тэй стратегийн түншлэл эхэллээ

IPL announced its formal affiliation with the National University of Mongolia, establishing a hosted partnership framework to advance leadership development and policy research.

БМХ өнөөдөр МУИС-тай албан ёсны харьяаллын хүрээнд стратегийн хамтын ажиллагаагаа зарлаж, манлайллын хөгжил, бодлогын судалгааг дэмжих түншлэлийн загварыг хэрэгжүүлж эхэллээ.

Our Focus Areas

Бидний үндсэн чиглэлүүд

Two interconnected pillars driving our mission

Бидний эрхэм зорилгыг хөтлөх хоёр уялдаа холбоотой чиглэл

🎓

Leadership Development

Манлайллын хөгжил

Cultivating the next generation of principled leaders for Mongolia through training, mentorship, and experiential learning.

Сургалт, зөвлөгөө, туршлагаар суралцах замаар Монголд зарчимч манлайлагчдын дараагийн үеийг бэлтгэх.

  • Executive education programs
  • Удирдах ажилтны боловсролын хөтөлбөр
  • Fellowship opportunities
  • Судалгааны тэтгэлэгт хөтөлбөр
  • Mentorship networks
  • Зөвлөгөөний сүлжээ
  • Civil society capacity building
  • Иргэний нийгмийн чадавхийг бэхжүүлэх
📊

Policy Research

Бодлогын судалгаа

Producing rigorous, evidence-based research that informs policy decisions and public discourse in Mongolia.

Монгол Улсын бодлогын шийдвэр, нийтийн хэлэлцүүлэгт мэдээлэл өгөх нягт нямбай, нотолгоонд суурилсан судалгаа хийх.

  • Policy analysis & briefs
  • Бодлогын шинжилгээ & товч тайлан
  • Governance research
  • Засаглалын судалгаа
  • Strategic dialogues
  • Стратегийн яриа хэлэлцээ
  • Publications & reports
  • Нийтлэл & тайлан

Our Mission

Бидний эрхэм зорилго

To advance evidence-based policymaking and develop principled leaders who can navigate Mongolia's most pressing challenges while engaging constructively with regional and global partners.

Нотолгоонд суурилсан бодлого боловсруулалтыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын түншүүдтэй бүтээлчээр хамтран ажиллахын зэрэгцээ Монгол Улсын хамгийн тулгамдсан сорилтуудыг даван туулах чадвартай зарчимч манлайлагчдыг бэлтгэх.

Our Vision

Бидний алсын хараа

A Mongolia where informed policy decisions and ethical leadership drive sustainable development, democratic governance, and regional security—serving as a model for emerging democracies worldwide.

Мэдээлэлд суурилсан бодлогын шийдвэр, ёс зүйтэй манлайлал нь тогтвортой хөгжил, ардчилсан засаглал, бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, дэлхийн улс орнуудад үлгэр дуурайлал болох ардчилсан Монгол Улс.

About the Institute

Хүрээлэнгийн тухай

Advancing policy research and leadership development at Mongolia's premier academic institution

Монгол Улсын тэргүүлэх их сургуулийн харьяанд бодлогын судалгаа, манлайллын хөгжлийг дэмжих

Who We Are

Бид хэн бэ

The Institute for Policy and Leadership (IPL) is Mongolia's leading independent policy research and leadership development organization, affiliated with the National University of Mongolia's School of International Relations and Public Administration.

Бодлого, Манлайллын Хүрээлэн (IPL) нь Монгол Улсын Их Сургуулийн Олон улсын харилцаа ба Төрийн удирдлагын сургуультай харьяалалтай бие даасан бодлогын судалгаа, манлайллын хөгжлийн байгууллага юм.

We work across two interconnected domains: leadership development that cultivates principled leaders, and policy research that informs better governance decisions.

Бид дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна: зарчимч манлайлагчдыг бэлтгэх манлайллын хөгжил, засаглалын илүү сайн шийдвэрт мэдээлэл өгөх бодлогын судалгаа.

Affiliated with Стратегийн түншлэл National University of Mongolia Монгол Улсын Их Сургууль School of International Relations and Public Administration Улс Төр, Олон улсын харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль

Rigor

Нягт нямбай байдал

We pursue truth through careful analysis, empirical evidence, and intellectual honesty.

Бид нарийн дүн шинжилгээ, туршилтын нотолгоо, оюуны шударга байдлаар үнэнийг эрэлхийлнэ.

Independence

Бие даасан байдал

We maintain non-partisan positions and resist capture by narrow interests.

Бид нам бус байр суурийг баримталж, нарийн ашиг сонирхолд автахаас татгалзана.

Inclusion

Оролцоо

We believe diverse perspectives strengthen policy outcomes and leadership.

Олон талын үзэл бодол нь бодлогын үр дүн, манлайллыг бэхжүүлдэг гэдэгт бид итгэдэг.

Impact

Нөлөөлөл

We measure success by real-world improvements in governance and lives.

Бид амжилтыг засаглалын хэлэлцүүлэгт оруулах бодит сайжруулалтаар хэмжинэ.

Our Programs

Бидний хөтөлбөрүүд

Building capacity through research, training, and strategic dialogue

Судалгаа, сургалт, стратегийн яриа хэлэлцээгээр чадавхийг бэхжүүлэх

Mongolia Policy Fellows Program

Монголын Бодлого Судалгааны Хөтөлбөр

A twelve-month residential fellowship for mid-career professionals from government, civil society, and the private sector.

Төрийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшлийн дунд шатны мэргэжилтнүүдэд зориулсан арван хоёр сарын оршин суух тэтгэлэгт хөтөлбөр.

12-Month Fellowship 12 сарын Судалгааны Дэмжлэг

Civil Society Young Leaders

Иргэний Нийгмийн Залуу Манлайлагчид

Gender-responsive capacity-building for emerging civil society leaders, strengthening leadership skills and organizational effectiveness.

Иргэний нийгмийн шинэ манлайлагчдад зориулсан жендэрт мэдрэмжтэй чадавхийг бэхжүүлэх, манлайллын ур чадвар, байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэх.

Summer Program Зуны хөтөлбөр

Strategic Governance Dialogue

Засаглалын стратегийн яриа хэлэлцээ

Annual high-level forum bringing together senior government officials, international partners, and thought leaders.

Төрийн өндөр албан тушаалтнууд, олон улсын түншүүд, санаа бодлын манлайлагчдыг нэгтгэсэн жил бүрийн өндөр түвшний форум.

Annual Forum Жил бүрийн форум

Climate Resilience Initiative

Уур амьсгалын тэсвэрлэх чадварын санаачилга

Multi-year research and capacity-building program focused on Mongolia's climate adaptation challenges.

Монгол Улсын уур амьсгалд дасан зохицох сорилтуудад чиглэсэн олон жилийн судалгаа, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр.

Research & Training Судалгаа & Сургалт

Our Team

Манай баг

Dedicated professionals committed to Mongolia's future

👤

Mr. Sugar Munkhtsooj

Executive Director

Гүйцэтгэх захирал

Founder of IPL, former advisor to Mongolia's Minister of Environment on carbon markets. MBA from Oxford, AsiaGlobal Fellow at HKU.

IPL-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Байгаль орчны сайдын нүүрстөрөгчийн зах зээлийн зөвлөх байсан. Оксфордын MBA, HKU-ийн AsiaGlobal Fellow.

Read full bio → Дэлгэрэнгүй →
👤

Mr. Badamdash Dashdavaa

Senior Fellow, Board Member

Ахлах судлаач, Удирдах Зөвлөлийн Гишүүн

Lecturer at NUM specializing in Democracy Education and World Politics. Former CEO of Mongolian Media Corporation.

МУИС-ийн багш, Ардчиллын боловсрол, Дэлхийн улс төрийн чиглэлээр мэргэшсэн. Монголын Медиа Корпорацийн Гүйцэтгэх захирал байсан.

Read full bio → Дэлгэрэнгүй →

Contact Us

Холбоо барих

Get in touch to learn more about our programs and partnerships

Бидний хөтөлбөр, түншлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоорой

Get in Touch

Холбогдох

📍

Address

Хаяг

National University of Mongolia
School of International Relations and Public Administration
Ulaanbaatar, Mongolia

Монгол Улсын Их Сургууль
Улс Төр, Олон улсын харилцаа, Нийтийн Удирдлагын Сургууль
Улаанбаатар, Монгол

✉️

Email

Имэйл

info@ipl.org.mn

🌐

Web

Веб

www.ipl.org.mn

Send a Message

Мессеж илгээх

Program Launch Хөтөлбөр

January 5, 2026

2026 оны 1-р сарын 05

Civil Society Young Leaders Program Announced

Иргэний нийгмийн залуу манлайлагчдын хөтөлбөр зарлагдлаа

IPL launches new gender-responsive leadership program for emerging civil society leaders.

Бодлого, Манлайллын Хүрээлэн нь иргэний нийгмийн шинэ манлайлагчдад зориулсан жендэрт мэдрэмжтэй хөтөлбөрийг эхлүүллээ.

The Civil Society Young Leaders Program is designed as a foundational capacity-building initiative to strengthen leadership, organizational effectiveness, and democratic engagement among emerging civil society actors in Mongolia.

Иргэний нийгмийн залуу манлайлагчдын хөтөлбөр нь Монгол Улсад шинээр төлөвшин гарч ирж буй иргэний нийгмийн оролцогчдын манлайлал, байгууллагын үр нөлөө, ардчилсан оролцоог бэхжүүлэхэд чиглэсэн суурь чадавхжуулах санаачилга юм.

The program responds to identified gaps in leadership development, governance capacity, communication, and financial sustainability that limit the effectiveness of civil society participation in public and policy processes.

Энэхүү хөтөлбөр нь иргэний нийгмийн байгууллагуудын олон нийтийн болон бодлого боловсруулах үйл явцад үр нөлөөтэй оролцоход дутагдаж буй манлайллын хөгжил, засаглалын чадавх, харилцаа холбоо, санхүүгийн тогтвортой байдлын чиглэл дэх тодорхойлогдсон чадавхийг арилгахад чиглэх юм.

Executive Director Гүйцэтгэх захирал

Mr. Sugar Munkhtsooj

Mr. Sugar is a Founder and Executive Director of the Ulaanbaatar, Mongolia based think tank Institute for Policy and Leadership, focusing on leadership development and policy issues, including international relations and climate change.

Ноён Сугар нь Монгол Улсын Улаанбаатар хотод төвтэй "Бодлого ба манлайллын хүрээлэн" бодлогын судалгааны байгууллагыг үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлын хувиар удирдан ажиллаж байна.

Moreover, Sugar advised Minister of Environment and Climate Change of Mongolia focusing on carbon markets. In this role he led the efforts to draft the first Climate Change Law and development of Mongolia's carbon market infrastructure.

Сугар нь Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын нүүрстөрөгчийн зах зээлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд тэрээр Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг боловсруулах, мөн Монгол Улсын нүүрстөрөгчийн зах зээлийн дэд бүтэц, институцийн зохицуулалтыг хөгжүүлэх ажлыг удирдан хэрэгжүүлсэн туршлагатай юм.

Sugar holds an MBA from Oxford University and is an AsiaGlobal Fellow at the Hong Kong University. Sugar has been recognized as one of Indo-Pacific Young Leaders by the Asia Pacific Foundation of Canada, and has completed a Senior Fellowship in Public Service Program at LKY School of Public Policy, NUS.

Ноён Сугар нь Оксфордын их сургуулийн MBA зэрэгтэй бөгөөд Хонконгийн их сургуулийн AsiaGlobal Fellow юм. Түүнчлэн Канадын Ази–Номхон далайн сангаас "Энэтхэг–Номхон далайн бүсийн залуу манлайлагч"-ийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд Сингапурын Үндэсний их сургуулийн Ли Куан Югийн Нийтийн бодлогын сургууль (LKYSPP)-ийн Төрийн албаны ахлах судлаачийн (Senior Fellowship in Public Service) хөтөлбөрийг дүүргэсэн.

Senior Fellow, Board Member Ахлах судлаач, Удирдах Зөвлөлийн Гишүүн

Mr. Badamdash Dashdavaa

Badamdash Dashdavaa has been working as a Lecturer at the National University of Mongolia, specializing in Democracy Education, World Politics, and Religion and Politics.

Д. Бадамдаш нь Монгол Улсын Их Сургуульд багшаар ажиллаж, ардчиллын боловсрол, дэлхийн улс төр, мөн шашин ба улс төрийн чиглэлээр мэргэшин хичээл заадаг.

Before joining the National University, Mr. Dashdavaa worked in various capacities in a number of institutions including as a CEO at the Mongolian Media Corporation, a prominent private news production group in Mongolia, as a Corporate Secretary to the Board of the Golomt Bank, as a Program officer at the Asia Foundation, as an Advisor to the Minister of Foreign Affairs, and as a Media and Public Relations Advisor to the then Speaker of the Parliament and worked as a Head of the Human Resource and Administration Department at the National University of Mongolia.

МУИС-д ажиллахаасаа өмнө ноён Бадамдаш нь Монголын нэр хүндтэй хувийн мэдээ, мэдээллийн контент үйлдвэрлэлийн байгууллага болох "Монголын Медиа Корпораци"-д Гүйцэтгэх захирлаар, Голомт банк-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар, Азийн сан-гийн хөтөлбөрийн ажилтнаар, Гадаад харилцааны сайдын зөвлөхөөр, тухайн үеийн Улсын Их Хурлын даргын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр тус тус ажилласан бөгөөд мөн МУИС-ийн Хүний нөөц, захиргааны албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.

Mr. Dashdavaa earned his MA in Political Science from Ohio University in 2003, focusing on Comparative Politics and International Political Economy. He holds a BA in Political Science from the National University of Mongolia. He is interested in pursuing research in democracy studies, political economic analysis, as well as political psychology behind the decision-making in voting behavior.

Тэрээр 2003 онд АНУ-ын Охайо их сургууль-д Улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалж, харьцуулсан улс төр болон олон улсын улс төрийн эдийн засгийн чиглэлд төвлөрөн судалсан. Мөн МУИС-ийн Улс төр судлалын бакалаврын зэрэгтэй. Ноён Дашдаваа нь ардчиллын судалгаа, улс төр–эдийн засгийн шинжилгээ, түүнчлэн сонгуулийн зан төлөв дэх санал өгөх шийдвэр гаргалтын ард буй улс төрийн сэтгэл зүйн хүчин зүйлсийн талаар судалгаа хийх сонирхолтой.

Affiliation Харьяалал

December 31, 2025

2025 оны 12-р сарын 31

Strategic Affiliation with NUM Established

МУИС-тэй стратегийн түншлэл эхэллээ

Institute for Policy and Leadership Announces Affiliation with the National University of Mongolia.

Бодлого, манлайллын хүрээлэн нь Монгол Улсын Их Сургуулийн дэргэдэх Улс Төр, Олон улсын харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуультай стратегийн түвшинд хамтын ажиллагааг эхлүүллээ.

The Institute for Policy and Leadership (IPL) today announced its formal affiliation with the National University of Mongolia (NUM), establishing a hosted partnership framework to advance leadership development, policy research, and evidence-based public dialogue in Mongolia.

Бодлого, манлайллын хүрээлэн (БМХ) өнөөдөр Монгол Улсын Их Сургуультай (МУИС) албан ёсны харьяаллын хүрээнд стратегийн хамтын ажиллагаагаа зарлаж, манлайллын хөгжил, бодлогын судалгаа, нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг дэмжих МУИС-тай түншлэлийн загварыг хэрэгжүүлж эхэллээ.

Under the affiliation, IPL will operate as an independent institute hosted at NUM, working closely with the University to co-design and deliver leadership development programs, pursue joint research and grant-funded projects, and contribute to strengthening Mongolia's policy ecosystem.

Энэхүү харьяаллын хүрээнд БМХ нь бие даасан хүрээлэн байдлаар МУИС-ийн дэргэд үйл ажиллагаа явуулж, их сургуультай хамтран манлайллын хөгжлийн хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж хэрэгжүүлэх, хамтарсан судалгааны болон тэтгэлэгт төслүүдийг санаачлан хэрэгжүүлэх, Монголын бодлогын орчныг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлнэ.

A key component of the cooperation is the planned revival and editorial stewardship of NUM's flagship magazine platform, bringing together academic rigor and practical policy insight.

Хамтын ажиллагааны гол бүрэлдэхүүн хэсэг нь МУИС-ийн тэргүүлэх сэтгүүлийн платформыг сэргээж, редакцийн удирдлагыг хэрэгжүүлэх төлөвлөгөө бөгөөд эрдэм шинжилгээний нягт нямбай байдал болон бодлогын практик ойлголтыг нэгтгэх юм.